УУЛ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОГТВОРТОЙ, НАЙДВАРТАЙ, ҮР АШИГТАЙ, ӨНДӨР БҮТЭЭМЖТЭЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БУЙ ТРАНСВЕСТ МОНГОЛИА ХХК-ИЙН АГУУЛАХ, ЗАСВАРЫН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛИЙН НЭЭЛТ БОЛОВ
2016-05-27 12:59:42 | 302Монгол Улсад 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа Трансвест Монголиа ХХК-ийн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий агуулах, засварын Комацү төвийн өргөтгөлийн нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр /2022.08.16/ боллоо.


Нээлтийн арга хэмжээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон оролцож, дэлхий нийтийг хамарсан цар тахлын амаргүй үед ажлын байраа хадгалж, улмаар Канад болон Япон Улсаас нэмэлт хөрөнгө оруулалт татаж, 2021 онд өөрийн засвар, сэлбэг агуулахын төвийг шинэчлэн засаж, үйл ажиллагаагаа тэлсэнд нь компанийн хөрөнгө оруулагчид, удирдлагууд, нийт ажилтнуудад баяр хүргэж үг хэллээ. Тэрбээр, уул уурхайн үйл ажиллагааны тогтвортой, найдвартай, үр ашигтай, өндөр бүтээмжтэй байдлыг хангахад Япон Улсын Сумитомо корпораци болон Канад Улсын Эс Эм-Эс Экьюпмент компанийн хөрөнгө оруулалттай Трансвест Монголиа ХХК-ийн нийлүүлж буй Комацү брэндийн тоног төхөөрөмж, машин механизм, сэлбэг, хэрэгсэл, засвар үйлчилгээ чухал хувь нэмэр оруулсаар ирснийг онцолсон.


Япон Улс болон Монгол Улсын Засгийн газрын хоорондын гэрээний дагуу Япон Улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2021 онд Багануур ХК, Шивээ Овоо ХК-ийн ил уурхайн тоног төхөөрөмжийн парк шинэчлэлтийг Трансвест Монголиа компани амжилттай хийж, гүйцэтгэжээ.


Тус компанийн шинэ байгууламжид Лазер болон Cи Эн Си дэвшилтэт технологи бүхий бүрэн автомат машины цех, Монгол дахь цахилгаан мотор засварын хамгийн том VPI буюу Вакуум даралтаар нэвчүүлэх технологи, цахилгаан моторыг тэнцвэржүүлэх болон сэргээн засварлах засварын хэсэг, том оврын механик эргэлтийн төхөөрөмж бүхий эд ангийн дахин үйлдвэрлэл, сэргээн засварлах цех зэрэг засвар, үйлчилгээний шинэ тоног төхөөрөмжүүд суурилагдсан. Засварын хэсэг бүрт бүтээмжийг нэмэгдүүлж, ажлын явцыг хурдасгах таазны өргөгч кран тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, Комацу техникийн мэргэшсэн засвар үйлчилгээний баг хамт олон ажиллаж байна.
what does cash app nfc tag meanlaundry labelhid prox card iihow to purchase rfidautosweep rfid installation sites 24-hoursautosweep rfid installation near mehow to get autosweep rfidrfid card smartphone reader uknfc tag passportwhat is rfidrfid tags costrfid tags pricehow to purchase rfidautosweep rfid installation sites 24 hoursautosweep rfid installation near mehow to get autosweep rfidwhat is rfidrfid card smartphone reader uknfc tag passportbusiness cards printinggift card pork bellycard mifare 13.56 mhzdiavel 1260 rfidname card designergift card isr idProvincial Strategy on Learner AttainmentRecapitalization Of Technical High SchoolsRecapitalization Of Agricultural SchoolsQuality Learning & Teaching CampaignInfrastructure Projectsnfc tagRFID card how to userfid chip tagbuy rfid cardrfid hotel systemkisswpsFree State OnlinewpsWPS Office