Нарийвчилсан журам
Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл гомдол, санал,
хүсэлт, дүгнэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг,
маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн
даргалагчийг сугалаагаар томилох нарийвчилсан
журам батлах тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Уртнасан даргалж, шүүгч Б.Өлзийхишиг, П.Доржбал нарыг оролцуулан, шүүгчийн туслах Т.Бүжинлхамаар тэмдэглэл хөтлүүлэн хийсэн шүүгчдийн зөвлөгөөнөөр 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай хэрэг, нэхэмжлэл, өргөдөл гомдол, санал хүсэлт, дүгнэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн даргалагчийг сугалаагаар томилох нарийвчилсан журам батлах тухай журамд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгчдийн зөвлөгөөнөөр тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл гомдол, санал хүсэлт, дүгнэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн даргалагчийг сугалаагаар томилох нарийвчилсан журам батлах тухай журамд дараах өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
1.Хэрэг хуваарилах шүүгчдийн дараалал тогтоох хэсэгт
А. Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд /Цаашид Эрүүгийн нэгдсэн системд гэх/ эрүүгийн хэрэг, зөрчлийн хэрэг, өргөдөл, гомдол, санал, хүсэлт, дүгнэлтийг хүлээн авах дарааллыг
1. П.Доржбал
2. Шүүгч Б.Өлзийхишиг
3. Шүүгч Б.Уртнасан
Б. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “Иргэн-2014” нэгдсэн системд /Цаашид Иргэн-2014 нэгдсэн систем гэх/ нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт, даалгавар, хэрэг хүлээн авах дарааллыг
1. П.Доржбал
2. Шүүгч Б.Өлзийхишиг
3. Шүүгч Б.Уртнасан гэж,
2. Хэрэг, өргөдөл, гомдол, санал, хүсэлт, дүгнэлтийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилох дарааллыг
- Шүүгч П.Доржбал
- Шүүгч Б.Өлзийхишиг
- Шүүгч Б.Уртнасан гэж,
3.Журмын 1 дүгээр хавсралтын 1.6-д заасан “Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхэд гаргасан хүсэлт, гомдол, санал, дүгнэлтийг шийдвэрлэх шүүгчээр 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл шүүгч Б.Өлзийхишигийг томилох, томилогдсон шүүгч түр эзгүйд ажиллаж байгаа шүүгч уг асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг “Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхэд гаргасан хүсэлт, гомдол, санал, дүгнэлтийг шийдвэрлэх шүүгчийг П.Доржбал, Б.Өлзийхишиг гэсэн тойргоор томилж, томилогдсон шүүгч түр эзгүйд ажиллаж байгаа шүүгч уг асуудлыг шийдвэрлэнэ” гэж өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн 19.2.1-д, 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын хэрэг хуваарилах журмын дараалал тогтоох хэсэгт “
1. П.Доржбал
2. Шүүгч Б.Өлзийхишиг
3. Шүүгч Б.Уртнасан гэж,
Хэрэг, өргөдөл, гомдол, санал, хүсэлт, дүгнэлтийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилох дарааллыг
- Шүүгч П.Доржбал
2. Шүүгч Б.Өлзийхишиг
3. Шүүгч Б.Уртнасан гэж,
Журмын 1 дүгээр хавсралтын 1.6-д заасан “Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхэд гаргасан хүсэлт, гомдол, санал, дүгнэлтийг шийдвэрлэх шүүгчээр 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл шүүгч Б.Өлзийхишигийг томилох, томилогдсон шүүгч түр эзгүйд ажиллаж байгаа шүүгч уг асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг “Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхэд гаргасан хүсэлт, гомдол, санал, дүгнэлтийг шийдвэрлэх шүүгчийг П.Доржбал, Б.Өлзийхишиг гэсэн тойргоор томилж, томилогдсон шүүгч түр эзгүйд ажиллаж байгаа шүүгч уг асуудлыг шийдвэрлэнэ” гэж өөрчлөлт оруулсугай.
2. Уг тогтоолын зохион байгуулалт, биелэлтийг хангахыг ерөнхий шүүгч Б.Уртнасанд даалгасугай.
3 .Энэхүү тогтоолыг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.УРТНАСАН
ШҮҮГЧИД Б.ӨЛЗИЙХИШИГ
П.ДОРЖБАЛ
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь
сум дундын шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн
01 дүгээр тогтоолын 01 дүгээр хавсралт
ШҮҮХЭД ХЭРЭГ, ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ
ХҮСЭЛТ, ДҮГНЭЛТ ХҮЛЭЭН АВАХ, ШҮҮГЧИД
ХУВААРИЛАХ ЖУРАМ
НЭГ. Нийтлэг үндэслэл
- Хэрэг, санал, хүсэлт, гомдол, дүгнэлт хуваарилах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг шийдвэрлэхэд энэхүү журмыг баримтална.
- “Хэрэг” гэж эрүүгийн болон зөрчлийн хэргийг ойлгоно.
- Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн шүүхэд ирүүлсэн хэрэг, гомдол, санал, хүсэлт дүгнэлтийг хүлээн авсан даруйд Эрүүгийн нэгдсэн системд оруулан хуваарилалт хийж, дардас дарж, хүлээн авсан бүртгэлийн дэвтэрт цаг, минутын дарааллаар бүртгэн хуваарилагдсан шүүгчид, хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүгчид хүлээлгэн өгөх боломжгүй бол шүүгчийн туслахад гарын үсэг зуруулж хүлээлгэн өгч, шүүгчийн туслах шүүгчид нэн даруй танилцуулж, хэргийг хүлээлгэн өгч, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн бүртгэлд шүүгчээр гарын үсэг зуруулна.
- Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлийг зураг дүрс бичлэгээр бэхжүүлж, ирсэн цаг дарааллаар бүртгэж, эд мөрийн баримтын өрөөнд хадгалах бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед шүүх хуралдааны нарийн бичигт бүртгэлээр хүлээлгэн өгч, хүлээн авч хадгална.
- Хэрэг өргөдөл, гомдол, хүсэлт, дүгнэлтийг хүлээн авах, хуваарилах, хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн томилох үйлдэл бүрийг дуу, дүрсний бичлэг хийж, 7 хоног бүр хадгалах төхөөрөмжид /СD, DVD/ флаш диск гэх мэт хуулбарлан хадгална. Түүнд шүүхийн тамгын газрын дарга тогтмол хяналт тавьж ажиллана.
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхэд гаргасан хүсэлт, гомдол, санал, дүгнэлтийг шийдвэрлэх шүүгчээр 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл шүүгч Б.Өлзийхишигийг томилох, томилогдсон шүүгч түр эзгүйд ажиллаж байгаа шүүгч уг асуудлыг шийдвэрлэнэ.
ХОЁР. Хэрэг хуваарилах арга сонгох
- Шүүхэд ирсэн хэрэг, өргөдөл, гомдол, санал, хүсэлт, дүгнэлтийг Эрүүгийн нэгдсэн системээс тодорхой төрлийн хэрэг, ачаалал тэнцвэржүүлэх арга ашиглахгүй тохиолдлын аргаар хуваарилна.
- Шүүхэд ирсэн эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.5 дугаар зүйлд заасны дагуу хамтран ажиллах этгээдээр тогтоосон шийдвэр гаргасан шүүгчид тухайн эрүүгийн хэргийг хуваарилахгүй.
2.3. Шүүхэд ирүүлсэн зөрчлийн хэрэг, прокурорын дүгнэлт, оролцогчийн гомдол, санал, хүсэлтийг мэдээлэл лавлагааны мэргэжилтэн ажлын цагт хүлээн авч, шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын 1 дэх хэсгийн 1.1-ийн “а”-д заасан тойргоор шүүхэд ирсэн дарааллаар гараар хуваарилж, шүүгчид холбогдох бүртгэлээр хүлээлгэн өгнө.
2.4. Хяналтын болон давж заалдах шатны шүүхээс ирүүлсэн хэргийг мэдээлэл лавлагааны мэргэжилтэн хүлээн авч, ерөнхий шүүгчид танилцуулж, магадлал, тогтоолыг хуулбарлан шүүгч нарт хүргүүлж хадгалах, тухайн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчид, түүний эзгүйд ерөнхий шүүгчид танилцуулан хүлээлгэн өгч бүртгэлд тэмдэглэгээ хийнэ. Дахин шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүгч тогтоол, магадлал хуулийн хүчин төгөлдөр болмогц дахин хуваарилуулахаар мэдээлэл лавлагааны мэргэжилтэнд хүлээлгэн өгнө.
2.5 Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас шүүгч хуульд заасан үндэслэлээр татгалзаж, хүсэлтийг ерөнхий шүүгч хүлээн авч шийдвэрлэсэн бол шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын 1 дэх хэсгийн 1.1-ийн “а”-д зааснаар шүүгчид хуваарилна.
2.6. Давж заалдах шатны болон хяналтын шатны шүүхээс хүчингүй болж, дахин хэлэлцүүлэхээр ирсэн эрүүгийн болон зөрчлийн хэргийг анх шийдвэрлэсэн шүүгчид хуваарилахгүй бусад шүүгчид тойрог дотор санамсаргүйгээр тохиолдлын аргаар хуваарилна.
ГУРАВ. Тодорхой төрлийн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлтийг хуваарилах
3.1. Давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцэл түүний хугацааг сэргээлгэх тухай хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчид, түүний эзгүйд ерөнхий шүүгчид хуваарилна.
ДӨРӨВ. Бусад
4.1 Шүүгч ээлжийн амралттай болон ажлын 3 хоногоос дээш хугацаагаар өвчтэй, чөлөөтэй, томилолтоор ажиллах тохиолдолд шүүгчид зөрчлийн хэрэг түүнтэй холбоотой өргөдөл, гомдол, хүсэлт, санал, дүгнэлтийг, 5 хоногоос дээш хугацаагаар өвчтэй, чөлөөтэй, томилолтоор ажиллах тохиолдолд шүүгчид эрүүгийн хэрэг түүнтэй холбоотой өргөдөл, гомдол, хүсэлт, санал, дүгнэлтийг хуваарилахгүй.
4.2 Ээлжийн амралт эхлэхээс ажлын 5 хоногийн өмнө шүүгчид хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт, санал, дүгнэлтийг хуваарилахгүй бөгөөд шүүгч ээлжийн амралттай хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, шүүх хуралд оролцох шаардлагатай бол тухайн шүүгчид хэрэг хуваарилах эсэхийг шүүгчдийн зөвлөгөөнөөр тухай бүрт нь шийдвэрлэнэ.
4.3 Шүүгч ээлжийн амралттай болон ажлын 3 хоногоос дээш хугацаагаар өвчтэй, чөлөөтэй, томилолтоор ажиллах тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа зөрчлийн хэргийг, шүүгч ээлжийн амралттай болон ажлын 5 хоногоос дээш хугацаагаар өвчтэй, чөлөөтэй, томилолтоор ажиллах тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа эрүүгийн хэргийг тухайн шүүгч шилжүүлэх шаардлагатай гэж үзвэл хэргийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж шийдвэрлээд, шилжүүлэх хэргийг үлдсэн шүүгч нарт системээс хуваарилна. Хэргийг шилжүүлсэн шүүгч эргэн ажилдаа орох үед хэргийг хүлээн авсан шүүгч буцааж шилжүүлэх эсэхийг зөвлөгөөнөөр тухай бүрт нь шийдвэрлэнэ.
4.4 Бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан шүүгч даргална.
ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМ ДАХЬ
СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь
сум дундын шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн
01 дүгээр тогтоолын 02 дугаар хавсралт
ШҮҮХЭД ИРГЭНИЙ ХЭРЭГ, НЭХЭМЖЛЭЛ, ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ,
ХҮСЭЛТ, ДААЛГАВАР ХҮЛЭЭН АВАХ ШҮҮГЧИД ХУВААРИЛАХ ЖУРАМ
НЭГ . Нийтлэг үндэслэл
- Иргэний хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт, даалгаврыг хүлээн авч Иргэн-2014 нэгдсэн системээр шүүгчид хуваарилахдаа энэхүү журмыг баримтална.
- Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн шүүхэд ирүүлсэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, эвлэрлийн гэрээ, даалгаврыг хүлээн авсан даруйд Иргэн-2014 нэгдсэн системд оруулан хуваарилалт хийж, дардас дарж, хүлээн авсан бүртгэлийн дэвтэрт цаг, минутын дарааллаар бүртгэж, хуваарилагдсан шүүгчид, хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүгчид хүлээлгэн өгөх боломжгүй бол шүүгчийн туслахад гарын үсэг зуруулж хүлээлгэн өгч шүүгчийн туслах шүүгчид нэн даруй танилцуулж, хэргийг хүлээлгэн өгч, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн бүртгэлд шүүгчээр гарын үсэг зуруулна.
- Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, эвлэрлийн гэрээ, даалгаврыг хүлээн авах, хуваарилах, хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн томилох үйлдэл бүрийг дуу, дүрсний бичлэг хийж, 7 хоног бүр хадгалах төхөөрмжид /СD, DVD, флаш диск гэх мэт/ хуулбарлан хадгална. Түүнд шүүхийн тамгын газрын дарга тогтмол хяналт тавьж ажиллана.
ХОЁР. Хэрэг хуваарилах арга сонгох
- Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хүчингүй болж дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн хэргийг шийдвэрлэсэн шүүгчид хуваарилахгүй бусад шүүгчид иргэн-2014 нэгдсэн системээс хуваарилна.
- Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлтийг хэргийг шийдвэрлэсэн шүүгчээс бусад шүүгчид шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын 1 дэх хэсгийн 1.1-ийн “б”-д заасан тойргоор гараар хуваарилна. Тухайн шүүгчтэй холбоотой татгалзал гарч татгалзлыг ерөнхий шүүгч хүлээн авсан бол шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын 1 дэх хэсгийн 1.1-ийн “б”-д заасан тойргоор дараагийн шүүгчид гараар хуваарилна.
2.3. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянаад хүчингүй болгосон тохиолдолд хэргийг шийдвэрлэсэн шүүгчид хуваарилахгүй ба бусад шүүгчид шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын 1 дэх хэсгийн 1.1-ийн “б”-д заасан тойргоор гараар хуваарилна.
2.4. Хяналтын болон давж заалдах шатны шүүхээс ирүүлсэн хэргийг мэдээлэл лавлагааны ажилтан хүлээн авч, ерөнхий шүүгчид танилцуулж, магадлал, тогтоолыг хуулбарлан шүүгч нарт хүргүүлж хадгалах. Тухайн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчид, түүний эзгүйд ерөнхий шүүгчид хүлээлгэн өгч бүртгэлд тэмдэглэгээ хийнэ. Дахин шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүгч тогтоол, магадлал хуулийн хүчин төгөлдөр болмогц дахин хуваарилуулахаар мэдээлэл лавлагааны мэргэжилтэнд хүлээлгэн өгнө.
Гурав. Бусад
3.1. Шүүгч ээлжийн амралттай болон ажлын 5 хоногоос дээш хугацаагаар өвчтэй, чөлөөтэй, албан томилолтоор ажиллах тохиолдолд шүүгчид нэхэмжлэл, хэрэг, гомдол, хүсэлт, даалгаврыг хуваарилахгүй.
3.2. Ээлжийн амралт эхлэхээс ажлын 5 хоногийн өмнө түүнд нэхэмжлэл, хэрэг, гомдол, хүсэлт, даалгавар хуваарилахгүй бөгөөд шүүгч ээлжийн амралттай хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, шүүх хуралд оролцох шаардлагатай бол тухайн шүүгчид хэрэг хуваарилах эсэхийг шүүгчдийн зөвлөгөөнөөр тухай бүрт нь шийдвэрлэнэ.
3.3. Шүүгч ээлжийн амралттай болон ажлын 5 хоногоос дээш хугацаагаар өвчтэй, чөлөөтэй, томилолтоор ажиллах тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа хэргээс тухайн шүүгчийн шилжүүлэх шаардлагатай гэж үзсэн хэргийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж шилжүүлэхээр шийдвэрлэсэн хэргийг иргэний хэрэг үүсгэсэн сар өдрөөр дараалуулан шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын 1 дэх хэсгийн 1.1-ийн “б”-д заасан тойргоор бусад шүүгч нарт гараар хуваарилна.
3.4. Түр эзгүй шүүгч ажилдаа орох үед хэргийг буцааж шилжүүлэх эсэх асуудлыг шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэнэ.
3.5. Бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх иргэний хэргийн шүүх хуралдааныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан шүүгч даргална.
3.6. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгчийг татгалзсан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд тухайн хэргийг Иргэн-2014 нэгдсэн системээс бусад шүүгч нарт шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын 1 дэх хэсгийн 1.1-ийн “б”-д зааснаар дараагийн шүүгчид гараар хуваарилна.
3.7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нэхэмжлэлийг дахин тус шүүхэд ирүүлсэн тохиолдолд өмнө нь татгалзах шийдвэр гаргасан шүүгчид гараар хуваарилна.
ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМ ДАХЬ
СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨ