Багшийн өөрийн үнэлгээнд суурилсан хөгжлийн төлөвлөлт
2015-06-25 09:46:06 | 248
“Хүний хөгжил гэдэг нь үнэндээ хүн өөрөө өөрийнхөө мэдлэг, чадварыг хөгжүүлэн шинэчилж, хийж байгаа үйл ажиллагаандаа чанарын ахиц, өөрчлөлт гаргахын нэр” С. Батхуяг
Хөгжил гэж юу вэ?
Хүний хөгжил нь чухамдаа хувь хүний мэдлэг, чадвараа ахиулах хүсэл эрмэлзэл, бүтээлч сэтгэлгээний үр дүнд явдаг үйл явц байх учиртай. Багш ажлын байран дээрээ, орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилт болон нийгмийнхээ хөгжлийн хэрэгцээ, шаардлагатай уялдуулан өөрийнхөө онолын мэдлэг, үзэл хандлага, ажлын арга барилаа шинэчлэн сайжруулж тасралтгүй хөгжих шаардлага тулгардаг. Багшийн хөгжлийг нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу сургалт, боловсролын үйл ажиллагааг явуулж ирсэн хэвшмэл үзэл хандлага өнөөдөр ч хэвээр үргэлжилсээр байгаагаас боловсролын үйлчилгээний чанарт төдийлөн тодорхой ахиц харагдахгүй байна. Багшийн хөгжлийг тодорхой үе шатанд хувааж үзсэн хэд хэдэн ангилал байдаг. Жишээ нь багшийг хөгжих бололцоотой, хөгжиж буй, хөгжсөн багш гэж тоймлон ангилсан байдаг бол Америкийн эрдэмтэн В. Сандер Багшийн хөгжлийг Оюутан багшаас - Туршлагатай ахмад багш хүртэл 5 үе шат болгон ангилсан байдаг.
Энэхүү “Багшлах ажилд дадах, тасралтгүй суралцах загвар”-аас харахад багш байгаа байдалдаа сэтгэл ханалгүйгээр өөрийн хуримтлуулсан мэдлэг чадвараа мэргэжлийн үйл ажиллагааны үе шат бүртээ хөгжүүлэн боловсролын үйлчилгээний чанарыг ахиулах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн төлөө шаргуу ажиллан тасралтгүй хөгжих шаардлагатай нь харагдаж байна.
Багшийн хөгжлийг хэрхэн дэмжих вэ?
2019 оны 01-р сарын 01-ний өдрөөс “Багшийн хөгжлийг дэмжих тухай” хууль хэрэгжиж байгаа билээ. Энэ хуулийн “Багшийн хөгжлийг дэмжих” гэсэн үгний утга санаа нь “багшийг хөгжүүлэх” гэснээс арай өөр, багш нар “өөрсдөө, өөрөө өөрийгөө хөгжүүлэх” хувийн төлөвлөгөөтэй ажиллаж, сургууль болон бусад төв, орон нутгийн боловсролын байгууллагууд тэрхүү “төлөвлөгөөнийх нь хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх” хөтөлбөртэй байж хамтран ажиллана гэсэн утгатай гэж ойлгож байгаа юм. Өөрөөр хэлбэл хуулийн нэрээс нь эхлээд зөв ойлгож, багш хөгжих үйл явцыг жинхэнэ хувь хүний хөгжин төлөвших зүй тогтлын дагуу дэмжин хөтлөх нь чухал юм. Хүн бүрийн, түүний дотор багш бүхний хувийн сонирхол, авьяас чадварын төлөвшил, ажиллаж байгаа орон нутаг, хамт олны онцлогтой уялдан харилцан адилгүй бөгөөд бүх хүнд тохирох хөтөлбөр, төлөвлөгөө байх боломжгүй нь хэнд ч ойлгомжтой. “Хөгжил” гэдэг нь чухамдаа “чанарын өөрчлөлт” байдаг бөгөөд тэр нь цаанаа “ямар нэгэн сул талаа засах”-тай холбоотой байх учиртай тул, “багшийн хөгжил” нь ч тухайн багшийн “өөрийнхөө алдаж, доголдож байгаа талаа засахад чиглэсэн үйл ажиллагааны үр дүн” байна.
Өөрийн үнэлгээг хэрхэн хийх вэ?
Хүн өөрийнхөө алдаа дутагдлыг өөрөө олж харж, ойлгоогүй тохиолдолд түүнийгээ засах нь бүү хэл, бусдын “үнэлж дүгнэх болон шүүмжилж” хэлэхэд хүлээн авахад бэлэн бус байдаг нь бидний өдөр тутмын амьдралаас тодорхой харагддаг. Иймээс өөрийн алдаа, дутагдлаа өөрөө олж харах ганц арга зам нь “өөрийн үнэлгээ” юм.
Бид “өөрийн үнэлгээ” (self-evaluation) гэдэг үгийг сонсож, танил болсоор овоо хэдэн жил болж байгаа ч түүний утга учрыг бас л буруу, зөрүү ойлгож, хэрэглэсээр өдий хүрч байгааг болоод түүний үр өгөөжийг, бид наад зах нь сургууль дээр багшийн ажлыг үнэлэхэд “өөрийн үнэлгээ”-г ямар зорилгоор яаж ашиглаж байснаа болон одоо түүнийг ашиглаж байгаа байдлаасаа харж болно. Хүн “өөрийнхөө ололт амжилт”-д тайвширснаар төдийлөн ахиж, хөгждөггүйг бид өөрсдийнхөө болоод салбарынхаа амьдрал, үйл ажиллагаанаас харж болно.
Боловсролын хувьд “тайвшрал бол хоцрогдлын эхлэл болдог” гэж ойлгоход нэг их алдаа болохгүй. Ямар ч үнэлгээнд “шалгуур” гэдэг ихээхэн чухал зүйл байдаг. Бидний өнөөдрийг хүртэл нэг их олж хараагүй явсан алдаа маань чухам энэхүү энэ “шалгуур”-т байсан. Ихэнхдээ тодорхой “шалгуур”-гүйгээр үнэлж ирсэн.
“Өөрийн үнэлгээ”-г ч ялгаагүй, өөр өөрсдийнхөө бодол санаагаар өөрсдөдөө “дүн” тавих маягаар ойлгож ирсэн. Үнэндээ бол “үнэлгээ” гэдэг нь “дүн тавих” биш, харин ямар дүн тавихынхаа үндэслэлийг олж гаргахад чиглэсэн үйл ажиллагаа байдаг. Иймээс “үнэлгээ өгөх” гэхийн оронд “үнэлгээ хийх” гэх илүү оновчтой хэллэг байх талтай. Багш хүний хувьд өөрийнхөө үйл ажиллагаанд бодитой “үнэлгээ хийх”- ийн тулд өөрийнхөө ажлын байрны тодорхойлолтын хэрэгжилтийн “үр дүнд тавигддаг шаардлага”-уудыг тодорхой чиглэлийн ажлынхаа “шалгуур” болгоход нэг их алдаа болохгүй.Энэхүү технологийн нэвтрүүлэлт нь Монгол Улсын төсвийн менежментийг олон улсын стандартад нийцүүлэхийн зэрэгцээ төрийн санхүүгийн сахилга батыг бэхжүүлэх стратегийн алхам юм. Улмаар RFID технологиор дамжуулан төсвийн зарцуулалтын цогц системийг бий болгох нь санхүүгийн ил тод байдал, хариуцлагатай засаглалын үндэс суурийг тавих юм.Үүссэн дижитал мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс төрийн өмчит компаниудын RFID системийг блокчейн технологитой хослуулах замаар өгөгдлийн бодит цагийн хяналт, where can i get rfid.хувийн нууцлал хангах "Цахим эрх зүйн чадамжийн тухай" хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулжээ. how to get rfid.Энэ нь иргэдийн мэдээллийг хакерын халдлагаас хамгаалах, how to create nfc cards.төрийн үйлчилгээг ил тод байлгах стратегийн ач холбогдолтой юм.
Бүр цаашилбал, боловсрол, сургалтын үйл ажиллагааныхаа чанарын гол шалгуурыг “суралцагчдынхаа хичээл, сурлагадаа хандаж байгаа байдал, түүнд гарч буй ахиц, өөрчлөлт”-өөр тооцох нь боловсролын хүмүүнлэг үйлчилгээг эрхэмлэж байгаа үед нэг их буруутахгүй. Хамгийн гол нь багш Та өөрөө өөрийнхөө өмнө ямар зорилго, зорилтыг тавьж ажиллаж байгаагаас л бүх зүйл хамаарна.“Өөрийн үнэлгээ”-ний шалгуур нь та өөрийнхөө өмнө ямар зорилго тавин ажиллаж байгааг шууд харуулах болно. Мөн таны өөрийнхөө нийгмийн үүрэг, зорилгоо чухам “юу гэж ойлгодгийн илрэл байна. Иймээс Та “өөрийн үнэлгээ”-ний шалгуураа өөрийнхөө ажил, мэргэжлийн үүрэг, зориулалттай холбон тодорхойлох нь чухал болно. Үүнд таны мэргэжлийн онол-арга зүйн мэдлэг, итгэл үнэмшил, өөрийн тань сэтгэлгээний байр суурь багагүй нөлөөтэй байх болно.
Тухайн сургуулийн удирдлага, хамт олны нэг чухал үүрэг нь сургуулийнхаа нийгмийн үүрэг, өөрсдийн үйл ажиллагааны бодлого, чиг зорилгыг нийтээрээ хэлэлцэн тодорхойлж, түүндээ багш, ажилтан нэг бүрийн гүйцэтгэх үүргийг тодорхой ойлголцоход оршино.
Ингэж харилцан ойлголцсон үүрэг, зорилтоо багш, ажилтан нь ажлынхаа “өөрийн үнэлгээний шалгуур” болгосноор, хүн бүрийн болон сургуулийн “үйл ажиллагааны үнэлгээний шалгуур” нэгэн чиг хандлагатай болж багш нар ажлын байран дээрээ арга барилаа сайжруулан хөгжих нөхцөл бүрдэх боломжтой болох юм. Багш мэргэжлийн хөгжлийн өөрийн үнэлгээний дараах загварыг ашиглан хөгжих хэрэгцээ, шаардлагаа тодорхойлоорой.