-1

Тасралтгүй сурч боловсрох хэрэгцээ яагаад үүсэв

2015-06-22 16:21:22    |   260

Шинжлэх ухаан, техникийн үсрэнгүй хөгжилтэй холбоотойгоор өнөөгийн мэргэжилтэнд улам өндөр шаардлага тавигдах болж, шинээр гарч ирэх мэргэжил, түүнд шаардагдах ур чадварыг урьдчилан таамаглахад хэцүү болж байна. Боловсрол илүү уян хатан байж, хувь хүн өөрийгөө боловсруулахад шамдсанаар нийгмийн эрэлт хэрэгцээг хангах боломжтой болно. Хоёр зуугаад жилийн өмнө аж үйлдвэрийн хувьсгал эхэлж, үйлдвэржилтийн хэрэгцээг хангахын тулд хүн төрөлхтөн олноор сурах “сургуулийн” боловсролын загварт шилжсэн ба мэдлэгийн эх сурвалж нь сургууль болсон юм.6 (Д.Жаргалсайхан, 2017)

Боловсролыг зөвхөн мэдэхийн тулд суралцахаас гадна, хийхийн тулд, хүн болохын тулд, хамтарч амьдрахын тулд суралцахыг хэлэх бөгөөд энэ дөрвөн багана дээр боловсрол тогтох ёстойг ЮНЕСКО тодорхойлжээ. Мэдэхийн тулд суралцах гэдэг нь насан туршдаа суралцахын үндэс юм. Энэ нь бидний орчин тойрноо ойлгож, нэр төртэй амьдрах чадвартай байх үндсэн суурь болдог. Үүнд: мэдээлэл болон мэдлэг олж авахад идэвхтэй байх чадварын; хүний сониуч зангийн (судалгаа болон нээлт хийх чадварт хөтөлж байдаг) тухай, бодол санаагаа төвлөрүүлэх, хүч чадлыг хөгжүүлэх тухай ойлгож болно.、 Мэдэхийн төлөө сурах гэдэг нь “сурахад” суралцах явдал юм. Хийхийн тулд суралцах гэдэг нь практик ур чадвар мөн нийгмийн болон сэтгэл зүйн ур чадвар эзэмшүүлэхэд чиглэдэг. Энэ нь багаар ажиллах, санаачилга гаргах, эрсдэлийг даван туулахад бэлэн байдлыг илэрхийлнэ. Хийхийн тулд суралцах нь бидний мэдлэгийг үр дүнтэй, шинэлэг болгоход тусалдаг. Хамтдаа амьдрахад суралцах, ЮНЕСКО-ийн комиссоос энэхүү цогц чадамжийг бусдаас нь илүү онцлон үзсэн.

Энэ нь яриа хэлэлцээр, бусдыг ойлгох чадварыг хөгжүүлэхийг хэлэх бөгөөд ингэснээр мэдрэх, хүндэтгэх, талархахад суралцах ба бидэнд бусадтай харилцан хамааралтай байх, хамтран ажиллах, хамтарсан ирээдүйг (энх тайван, бүх нийтийн боловсрол, байгаль орчин ...) бүтээх талаар улам өсөн нэмэгдэж буй хэрэгцээг ойлгоход туслана. Оршин байхад суралцах гэдэг нь хүн бүрийн дотор баялаг мэт оршин байдаг авьяас чадварыг нээн хөгжүүлэх явдал бөгөөд хүрээлэн буй орчноо хөгжүүлэхүйц хамгийн өндөр чадавхтай болгох, бүтээлч сэтгэлгээ, инновац, бизнес эрхлэх эх сурвалжийг бие даан шийдэж, бие даан үйлдэх чадварт суралцах тухай юм. Мөн хувийн хөгжил дэвшлийг дэмжих, бүтээлч үйл ажиллагаа болон хувийн нээлт хийхүйц эрэл хайгуулын үнэ цэнийг бий болгоход оршино. Хувь хүн ямар мэдлэгийг хэрхэн эзэмшиж, хэзээ, юунд ашиглахаа урьдаас тооцож, зорилготой, зохион байгуулалт сайтай суралцаж чадсан бол бусдаас илүү өрсөлдөх болон амьдрах чадвартай болдог. “Насан туршдаа суралцах” (lifelong learning) гэдэг санаа нь цоо шинэ зүйл биш.

Амьдралын бүхий л үе шатанд суралцах хэрэгцээ болон итгэл үнэмшил нь эрт үеийн сэтгэгчдийн хэлэлцэж байсан асуудал бөгөөд хүмүүсийг “өсвөр наснаас өтөл нас хүртэл нь” тасралтгүй хөгжүүлж байхыг онцлон тэмдэглэж байв. Мөн эртний философич Платон (НТӨ 427-347) өөрийн “Төр улс” зохиолдоо хүний амьдралын тодорхой үе шатанд шаардагдах боловсролын загварыг дэвшүүлсэн нь өнөөгийн “насан туршийн боловсрол”-ын үзэл санааны үндэс болсон. 1970-аад оны эхэн үеэс ЮНЕСКО, ЭЗХАХБ, Европын холбоо зэрэг олон улсын байгууллагууд “суралцах нь насан туршийн үйл явц бөгөөд бүх боловсролыг насан туршийн боловсролын зарчмын дагуу зохион байгуулах ёстой”, мөн нийгэм, эдийн засаг, соёл, хүрээлэн байгаа орчны асуудлыг шийдвэрлэхийн тулд боловсролын асуудлыг хамтад нь авч үзэх ёстой хэмээн анхааруулсан байна.Энэхүү технологийн нэвтрүүлэлт нь Монгол Улсын төсвийн менежментийг олон улсын стандартад нийцүүлэхийн зэрэгцээ төрийн санхүүгийн сахилга батыг бэхжүүлэх стратегийн алхам юм. Улмаар RFID технологиор дамжуулан төсвийн зарцуулалтын цогц системийг бий болгох нь санхүүгийн ил тод байдал, хариуцлагатай засаглалын үндэс суурийг тавих юм.Үүссэн дижитал мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс төрийн өмчит компаниудын RFID системийг блокчейн технологитой хослуулах замаар өгөгдлийн бодит цагийн хяналт, where can i get rfid.хувийн нууцлал хангах "Цахим эрх зүйн чадамжийн тухай" хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулжээ. how to get rfid.Энэ нь иргэдийн мэдээллийг хакерын халдлагаас хамгаалах, Tennessee nfc tags vendors.төрийн үйлчилгээг ил тод байлгах стратегийн ач холбогдолтой юм.

Энэхүү олон удаагийн уулзалт, үйл ажиллагааны үр дүнд насан туршийн боловсролын талаар дэлхий нийтэд гарсан өөрчлөлтүүд, үзэл баримтлалууд ямар хандлагатай болсоныг дараах байдлаар тайлбарлаж болно. Энэхүү тодорхойлолт нь дээр өгүүлсэн боловсролын дөрвөн зарчмыг насан туршийн боловсролын тулгуур болохыг харуулж байна. Эдгээр байгууллагууд нь дэлхий нийт, улс орон даяар суралцах арга замуудыг сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Гэвч “насан туршдаа суралцах” гэдэг нэршлийг тэр бүр хэрэглээгүй. Жишээ нь: ээлжит боловсрол, насан туршийн боловсрол, байнгын боловсрол гэх мэтээр нэрлэж иржээ.

2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр дэхь дэлхий дахины боловсролын гол зорилтуудад чанартай боловсрол ба хувь хүний бүх насаараа сурахыг дэмжих чиглэлүүдийг тусгасан байна. 2030 он хүртэл хэрэгжүүлэх боловсролын үйл ажиллагааны хүрээнд Насан туршдаа суралцахыг дараах байдлаар тайлбарласан. “Бүх насны хүмүүсийн хувьд (хүүхдүүд, залуучууд, насанд хүрэгчид, ахмад настан, охид хөвгүүд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд) суралцах болон амьдрах үйл ажиллагааг нэгтгэн, амьдралын бүх орчин нөхцөлд (гэр бүл, сургууль, олон нийт, ажлын байр гм) суралцах янз бүрийн арга хэлбэрээр (албан, албан бус, амьдрах орчноос суралцах) явагддаг үйл ажиллагаа юм.”

. . .