ИРГЭН ХҮН СОГТУУРСАН ЭСЭХЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ШАЛГУУЛАХДАА ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА ХАНГАСАН, АЮУЛГҮЙ БАГАЖ, ТӨХӨӨРӨМЖӨӨР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ШААРДЛАГЫГ ГАРГАХ ЭРХТЭЙ

Шийтгэх тогтоолын огноо: 2025/07/25

Шийтгэх тогтоолын дугаар: 2025/ЗШ/357

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Зөрчилд холбогдогч П.Э нь 2025 оны 07 дугаар сарын 17-ны шөнө 00 цаг 15 минутын орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Prius-41” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэх зөрчилд холбогджээ.  

    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар зөрчилд холбогдогч П.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэснээ  хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд согтуурсан, мансуурсан эсэхээ эрүүл ахуйн шаардлага хангасан багаж, төхөөрөмжөөр шалгуулах хүсэлтийг цагдаагийн алба хаагчид тавьсан байх боловч тухайн цаг хугацаанд уг шаардлагыг хангасан багаж, төхөөрөмж цагдаагийн алба хаагчид байгаагүй болох нь нотлогдож байна.   

Иймээс эрх бүхий албан тушаалтнаас зөрчилд холбогдогч П.Э-ыг согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т зааснаар шийтгэл оногдуулах саналыг шүүхэд ирүүлснийг үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Учир нь Монгол улсын Үндсэн хуулиар иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг тунхаглан баталгаажуулсан тул иргэн нь эрүүл ахуйн шаардлага хангасан, аюулгүй багаж, төхөөрөмжөөр үйлчлүүлэх шаардлагыг төрийн байгууллагад тавих эрхтэй юм.                                             

Харин зөрчилд холбогдогч П.Э нь 2025 оны 07 дугаар сарын 17-ны шөнө 00 цаг 15 минутын орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Prius-41” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.  

  Түүнчлэн зөрчилд холбогдогч П.Э-ын хувьд цагдаагийн алба хаагчид шалгуулахдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь илэрхий тодорхой байсан байхаас гадна өөрөө хүлээн зөвшөөрсөн, шалгуулах үедээ ч хэрэглэж байсан нөхцөл байдал тогтоогдсон болно.   

Иймд зөрчилд холбогдогч П.Э-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

  

       

 

 

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь

 сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Уртнасан

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: