ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН ХУУЛЬД ЗААСАН АЖИЛЛАГААГ БҮРЭН ГҮЙЦЭТ ХИЙГЭЭГҮЙГЭЭС ШҮҮХЭД ИРСЭН ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭЛТ УДААШРАВ

 

Шүүгчийн захирамжийн огноо: 2024.04.18

Шүүгчийн захирамжийн дугаар: 2025/ШЗЗ/140

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Д.Б нь 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх зөрчилд холбогдсон байх ба Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан шалгаад, зөрчилд холбогдогч Д.Б-д Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасны дагуу шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авахуулах саналтайгаар зөрчлийн хэргийг  шүүхэд ирүүлжээ.    

Гэвч шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хэрэгт цугларсан нотлох баримтууд хангалтгүй, эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй, нэг талыг барьж нотлох баримт цуглуулсан байх тул шүүх хуралдааныг завсарлуулж, хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Тодруулбал, зөрчлийн хэрэг 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр, эсхүл 26-ны өдөр үйлдэгдсэн эсэх, хаана үйлдэгдсэн эсэх, тухайн цаг хугацаанд ямар үйл явдал болсон эсэх, тухайн үйлдэлд зөрчилд холбогдогч, хохирогч нарын оролцоо ямар байсан эсэх нь тодорхойгүй, холбогдох гэрчүүдээс мэдүүлэг аваагүй, зөрчилд холбогдогч хохирогч нарт зодуулсан гэх асуудлыг шалгаж тодруулаагүй байна.

Иймээс шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор завсарлуулав.

 

 

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь

 сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Уртнасан

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.