Прокуророос ирүүлсэн ялын саналыг хүлээн торгох шийтгэл хүлээлгэв

Шүүхийн шийдвэрийн огноо дугаар: 2024.12.13. 2024/ШЦТ/91

Шүүхийн шийдвэрийн төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Прокурорын газраас шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Т.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.С-ыг зодож эрүүл мэндэд хамрын хянга ясны хугарал, зүүн шуунд зулгаралт, зүүн дунд чөмгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Прокуророос Т.Б-ын гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Т.Б нь хохирогч болон иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд хохирол төлбөрийг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан байдаг.

Иймд шүүгдэгч Т.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж, прокурорын гаргасан ялын саналыг шүүх хүлээн авч, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

levelkopi.jp は専門の偽物を取り扱う信頼のあるブランドコピー安全な通販サイトとして多くのお客様にご愛顧いただいています。世界中の人気ブランド アミパリス コピー新作を取り揃え、常に流行り廃りのない ブランドコピーの人気商品もお揃え、お手頃価格で ノースフェイス コピー優良品も提供、豊富に取り扱い モンクレール コピーおすすめブランド スーパーコピー 品もお買い物ができます!お得なセールで バレンシアガ コピー有名アイテムなどもブランド コピー 激安提供!安心して プラダ コピー N級品全種類を手に入れます!日本未入荷、海外限定販売などバッグ、トレーナー、パーカー、ジャケット、高品質な偽物を取り揃えたスニーカー、老舗専門店の実績と人気を誇る時計、指輪、ネックレス何でもスーパーコピー 優良 サイトで一流の品質とサービスのオンラインショッピングでお楽しみください。

Тойм бэлтгэсэн: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч  Б.Өлзийхишиг

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.