-1

ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААНЫ 2024 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН МЭДЭЭНИЙ ТОЙМ

2024-07-17 00:00:00    |   152

Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд 2024 оны эхний хагас жилийн байдлаар нийт 82 хэрэг, маргааныг хүлээн авсан байна. Үүнээс өргөдөл гаргагч өргөдлөө татан авсан 1, нийт 79 хэрэг, маргааныг шийдвэрлэсэн. Одоо 2  өргөдлийн үлдэгдэлтэй байна.

Нийт шийдвэрлэсэн 79 хэрэг, маргааны 74-д нь ажиллагаа амжилттай явагдаж эвлэрлийн гэрээ байгуулсан нь маргааны 93,7 хувьд нь ажиллагаа амжилттай  болж, үлдсэн 5 хэрэг, маргаан буюу 6,3 хувьд нь ажиллагаа амжилтгүй болсон байна.

            2024 оны эхний хагас жилийн байдлаар 82 хэрэг, маргааныг хүлээн авч үүнээс 74 хэрэг, маргааныг эвлэрүүлж эвлэрлийн гэрээ байгуулсан, 5 гэр бүлийн маргаанд ажиллагаа амжилтгүй болсон буюу нийт 79 хэрэг, маргааныг шийдвэрлэсэн нь тус шүүхийн нийт шийдвэрлэсэн иргэний 140 хэрэгтэй харьцуулахад иргэний хэргийн шүүн таслах ажиллагааны ачааллыг 56,4 хувиар бууруулж ажилласан байна.

. . .