Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 

 

 

Баньдхүүгийн Алтансолонго миний бие 1978 оны 04 дүгээр сарын 28-нд Завхан аймгийн Тосонцэнгэл сумд төрсөн. Бага насаа цэцэрлэгээр хүмүүжсэн. Одоо Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт нөхөр, хүүхдийн хамт амьдарч байна.

Боловсролын байдал:

1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тус сумын улсын тэргүүний 1дүгээр арван жилийн сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол,

2000-2004 онд Отгонтэнгэр их сургуулийн Хуульзүйн сургуулийн Бизнесийн эрх зүйн ангийг Аж ахуйн эрх зүйч мэргэжлээр суралцан бакалаврын боловсрол,

2007-2009 онд Отгонтэнгэр их сургуулийн Хуульзүйн сургуульд суралцан хууль зүйн ухааны магистрын боловсрол тус тус эзэмшсэн.

Мэргэшсэн байдал:

2014.07-08 сард Монголын Хүний нөөцийн удирлага шинэчлэлийн академийг Хүний нөөцийн менежер,

2015.07 сард Завхан аймгийн шүүхэд Эвлэрүүлэн зуучлагчийн мэргэшүүлэх сургалт,

2019 оны 04 сард ШЕЗ дээр Эвлэрүүлэн зуучлагчдын мэргэшүүлэх сургалт,

2019 оны 07 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Австралийн мэргэшсэн эвлэрүүлэн зуучлагч, хуульчдын "Гэр бүлийн маргаанд эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ үзүүлэх” сургалтуудад тус тус хамрагдсан.

Ажил эрхлэлтийн байдал:

Монгол-Самик ХХК, Олбиют интернэшнл ХХК-д оёдолчиноор 1997 – 2000,

Завхан аймгийн Цагдаагийн газар бичиг хэргийн эрхлэгчээр 2011 – 2012,

Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт хүний нөөц, эрх зүйчээр 2014 – 2016,

Завхан аймгийн Шүүхэд эвлэрүүлэн зуучлагчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар 2018-2019,

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд эвлэрүүлэн зуучлагчаар 2019 оноос хойш ажиллаж байна.

Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
  |  
«    Наймдугаар сар 2020    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31